Сэтгэгдэл 0
Говь-Алтай аймгийн хоёр суманд малын гоц халдварт годрон өвчин бүртгэгджээ

Говь-Алтай аймгийн Цогт болон Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт малын гоц халдварт годрон өвчин бүртгэгджээ. Өвчний голомт үүссэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комисс, Аймгийн Мал эмнэлгийн газар 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагт шуурхай хуралджээ.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр малын гоц халдварт годрон өвчин оношлогдсон байна. Уг хурлаар өвчин гарсан айлын малыг холбогдох журмын дагуу устгалд оруулах, тухайн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмийг яаралтай тогтоох, эргүүл, пост ажиллуулах, өвчний тархалтыг таслан зогсоох, бусад мал сүрэгт халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.