Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг дахин хэлэлцэнэ

45 мин өмнө
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын дарга Э.Төрбаярт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, хахууль аван бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. 
Төв аймгийн Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Н.Отгонбаяр хүү Гантулгыгаа ажилд оруулахын тулд ИНҮТ-ийн албан тушаалтан Э.Мишээлийн дансаар дамжуулан 2024 оны зургаадугаар сарын 20-нд Э.Төрбаярт хоёр сая төгрөг өгсөн байдаг. Үүний өмнө Нармандах гэж хүнд “Ажилд оруулах гээд байгаа хүний ар гэрийнхэн нь хоёр сая төгрөг өгч чадах уу” гэж асуусныг гэрч нь мэдүүлсэн аж. Ингээд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Гантулгыг цахилгаанчнаар ажилд авчээ. 
ИНЕГ-ын дарга Э.Төрбаярт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Н.Отгонбаярт мөн хуулийн 22.5-1-ийн “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн зургаадугаар сард шилжүүлсэн юм. Тус шүүхийн шүүгч З.Болдбаатар удирдан долоодугаар сарын 6-нд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд Нармандахыг хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргаж. Үүнийг нь хяналтын прокурор Э.Чанцалдулам эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсан байна. 
Давж заалдах шатны шүүх хурал эхлэхийн өмнө ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын өмгөөлөгч Ц.Гансүх “Шүүх хурлыг хойшлуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч Э.Төрбаяр Малайзад олон улсын иргэний нисэхийн байгууллагын хуралд оролцохоор томилолтоор явсан. Хуралд өөрөө биечлэн оролцох хүсэлтэй” хэмээн бичгээр мэдэгджээ. Гэвч шүүхэд баримт болгож ирүүлсэн томилолтын тушаалд нь Э.Төрбаярын нэр байхгүй учраас шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч Ц.Гансүхийн хүсэлтийг хангахаас татгалзан хурлыг үргэлжлүүлсэн юм. Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 16-нд явагдана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ИНЕГ-ын дарга Э.Төрбаярын хахууль авсан хэргийг дахин хэлэлцэнэ
Н.Учрал: Хэн нэгний бэлтгэсэн эксел файлаар гүтгэж байна
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 16-нд явагдана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ дахь АН-ын бүлгээр хэлэлцэв
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав
Гадаад: Хойд Солонгос, ОХУ-ын холбосон анхны авто замын гүүрийг нээжээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ
Ерөнхий сайд Н.Учралын “Их засаг кингс”-ийг дагасан тайлбар
Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
ЦЕГ: Өчигдөр 15 хэрэг нөхөн илрүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он