Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна

2026/08/27

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 8 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Австрийн Вена хотноо болж буй Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын “Глобал үйл ажиллагааны сүлжээ” (GlobE Network)-ний VII Бүгд хуралд оролцож байна.

Энэ удаагийн Бүгд хурлаар Сүлжээний үйл ажиллагааны шинэчлэл, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах, шинээр нэр дэвшсэн ажиглагч байгууллагуудын статусыг баталгаажуулах, “GlobE Network” сүлжээний Шинжээчдийн хүрээлэн болон “GlobE Compass”-ын үзэл баримтлалыг танилцуулах, “Үндэстэн дамнасан авлигын хэргүүдэд албан бус хамтын ажиллагааны практикийн эмхэтгэл”-ийн хоёр дахь хэвлэлийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Бүгд хурлын хүрээнд “GlobE Network” сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох тухай хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулж, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “GlobE Network” сүлжээний гишүүд хооронд мэдээлэл солилцох жишиг хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь тус сүлжээний гишүүн орнуудын хууль сахиулах байгууллага хооронд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийн мэдээллийг шуурхай, шууд, аюулгүй солилцох, дэмжлэг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны эрх зүйн үндэс болох юм. Мөн ИБУИНВУ-д төвтэй Олон улсын авлигатай тэмцэх ажиллагааны төв (IACCC)-ийн дарга Даниэл Мурфи болон албаны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож ярилцлаа.

“GlobE Network” нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 48 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигын улмаас хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр улс орнуудын хууль сахиулах байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны ивээл дор 2021 онд байгуулагдсан олон улсын сүлжээ байгууллага юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар “GlobE Network”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хууль сахиулах байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, мөрдөн шалгах ажиллагааны арга туршлагаас суралцах, үндэстэн дамнасан авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
Зэсийн олборлолт буурах хандлагатай байна
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална
Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Насанд хүрээгүй хүүхэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он