Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй

2024/05/17

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд барилгын дүгнэлт гаргуулах, татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ч өмчлөгчид өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Барилгын тухай хуулиар барилга байгууламжууд 15 жил тутамд аюулгүй байдлын дүгнэлт гаргуулдаг. Харамсалтай нь “Хангай” зочид буудлын хувьд өнөөдрийг хүртэл нэг ч удаа аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулж байгаагүй. Тиймээс бид дүгнэлт гаргуулах хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс цаашид энэ зочид буудлыг ашиглах боломжтой юу? гэдэг дээр бид улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулна. Хоёрдугаарт татварын өрийн асуудал. Өмнө нь 2010 онд тус барилгыг 600 сая төгрөгөөр үнэлүүлж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 2024 онд ногдох татвар нь 6 сая төгрөг. Гэвч 2010 оноос хойш татвараа төлөөгүй. Бид зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч өмчлөгч хуулийн дагуу хариу ирүүлээгүй учраас барилгыг битүүмжилнэ. Хэдийгээр барилга хувийн өмчид шилжсэн ч хууль тогтоомжийн дагуу стандарт шаардлагыг хангах ёстой. Хувийн өмч гээд орчны аюулгүй байдлыг хангахгүй, өмчөө гэмт хэргийг уурхай болгож болохгүй. Тиймээс бид холбогдох арга хэмжээг авна" гэлээ. 

Холбоотой мэдээ

Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
Дэвшилтэт технологи бүхий органик бордооны үйлдвэр нээгдлээ
Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
Дэвшилтэт технологи бүхий органик бордооны үйлдвэр нээгдлээ
Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Согтуурсан үедээ автомашин жолоодож яваад, жалга руу унаж нэг хүн гэмтжээ
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
АН-ын бүлэг: Ашигт малтмалын тухай хууль, ХАҮТ-ын тухай хуулийн мэдээллийг сонсоно
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он