Сэтгэгдэл 0
“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Хурлын үеэр Нарантуул худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр худалдааны төвийн уулзвар, Нарантуул худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар, мөн Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Зүүн Жанжин уулзвар хүртэлх авто замуудын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлаж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих маршрутаа урьдчилан төлөвлөж, хязгаарлалтад ороогүй замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.