Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Арьс шир-баялаг” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажиллах үүрэг, чиглэлийг өглөө

2026/08/20

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Арьс штир-Баялаг” хөтөлбөрийн нэг сарын хэрэгжилт, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөдөө аж ахуйн бирж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 6 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 7-ны хооронд Дорнод, Сүхбаатар аймагт нийт 2,240 ширхэг арьс шир бэлтгэн боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна. Түүнчлэн Архангай, Хөвсгөл аймгаас 5000 хонины нэхий бэлтгэгдсэн талаар МАШҮХ-оос мэдээлэв.

Уулзалтаар хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд орон нутагт хоршоо түшиглэсэн цэгүүдийг байгуулах, малын гаралтай түүхий эдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, арьс ширний бэлтгэл, нийлүүлэлтийг бүртгэлтэй, тогтолцоотой болгох асуудлыг хэлэлцэв.

Сайд Ц.Идэрбат арьс ширний нийлүүлэлт тогтворгүй байгаа шалтгааныг тодруулж, хөтөлбөрийг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Ингэхдээ хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулсан ААН, үйлдвэрүүдийн нядалсан мал, арьс ширийг харьцуулж гаргах, намрын мах бэлтгэлтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг тогтвортой болгоход холбогдох байгууллагууд хамтарч ажиллах үүрэг, чиглэлийг хүргэв. Түүнчлэн гутлын үйлдвэрлэлийн стандартыг ЕАЭЗХ-ны ажлын хэсгийн хүрээнд боловсруулж, шинэ стандартуудыг нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн гол зорилго нь түүхий эдийг орон нутагт бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох хүртэлх нэмүү өртгийн сүлжээг бий болгож, малын гаралтай түүхий эдийг бодит баялаг болгоход оршиж буй юм гэж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
Зэсийн олборлолт буурах хандлагатай байна
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална
Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Насанд хүрээгүй хүүхэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он