Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна

2024/05/17

Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.

Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу мэргэжилтэн, албан хаагчдыг дэмжих тусгайлсан бодлого, үйл ажиллагаа дутмаг байдаг учраас тухайн ажлын байран дээр хөгжих, дэвших боломж хязгаарлагдмал байхын зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулдаггүй сул талтай. Ийм учраас салбар бүрийн залуу албан хаагчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ шаардлага ихээхэн тулгарч байсан билээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны 01 дүгээр тогтоолоороо улсын болон орон нутаг, төрийн бүх шатны байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад залуучуудын сайн дурын үүсэл, санаачилгаар нэгдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулах шийдвэрийг гарган одоогийн байдлаар 21 аймаг, 8 дүүрэг, 56 сум, 124 хороо, Төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 78, Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд 133, сонирхлын 3 зөвлөл нийт 436 зөвлөл байгуулагдан 7000 гаруй залуучуудыг нэгтгэн ажиллаж байна.
Залуучуудын хөгжлийн зөвлөл нь тухайн бүс нутаг, салбар, байгууллагын залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас залуучуудын өмнө үүрэг хүлээгчид, аймаг, нийслэл, дүүргийн болон төрийн захиргааны төв болон түүний дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон "YOUTH MONGOLIA" залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулганыг 2024 оны 5-р сарын 17-ны өдөр Төрийн ордны "Их Монгол" танхимд зохион байгуулах гэж байна.

Тус чуулганаар Healthy Mongolia, Stay In Mongolia, E Mongolia, Go Mongolia, Youth Mongolia гэсэн 5 дэд сэдвийн хүрээнд залуучуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цахим ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудад гарц шийдлийг тодорхойлох, залуучуудын эвлэлдэн нэгдэх, оролцох, хөгжих, Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах, дэмжих жишиг хөтөлбөрийг хамтдаа хэлэлцэн боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах юм гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
D-GOV.MN цахим систем ажиллаж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он