Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана

2026/08/14

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т хэрэгжиж буй “Secondment program” буюу мэргэжилтэн солилцох хөтөлбөрт шалгарч, тодорхой хугацаанд тус байгууллагад ажиллахаар болжээ.

Энэхүү хөтөлбөр нь энгийнээр хэлбэл, тухайн байгууллагын мөрдөгч өөр улсын ижил чиг үүрэгтэй байгууллагад түр хугацаагаар ажиллаж, туршлага хуримтлуулах, харилцан туршлага солилцох, шинэ арга барил суралцах боломжийг олгодог олон улсын хамтын ажиллагааны хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгч Өмнөд Солонгосын прокурорын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, ингэснээр авлигын гэмт хэргийн улмаас бий болсон хулгайлагдсан хөрөнгийг мөрдөх, буцаан авах чиглэлээр ажиллаж буй туршлагаас гардан суралцах боломжийг олгодог.

БНСУ-ын Дээд Прокурорын газар нь Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө буцаан авах байгууллага хоорондын сүлжээ болох ARIN-AP /Asset Recovery Interagency-Asia Pacific/-ийн Нарийн бичгийн даргын үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгийг илрүүлэх, царцаах, хураах, буцаан авах чиглэлээр гишүүн улс орнуудын хамтын ажиллагааг зохицуулдаг.

АТГ энэхүү сүлжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ARIN-AP сүлжээний даргалагч орноор хоёр удаа сонгогдон ажиллаж, Улаанбаатар хотноо олон улсын хэмжээний жил бүрийн ерөнхий хурлыг амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, 2019 онд зохион байгуулагдсан ARIN-AP сүлжээний 6 дугаар ерөнхий хурлаар бүс нутаг дахь хулгайлагдсан хөрөнгийг мөрдөн илрүүлэх, хөрөнгийг буцаан авах ажиллагааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байсан бол 2025 онд болсон 10 дугаар ерөнхий хурал нь дижитал эрин үеийн санхүүгийн гэмт хэрэг, виртуал хөрөнгө болон хил дамнасан хөрөнгө буцаан авах ажиллагааны шинэ сорилт, боломжуудыг хэлэлцсэнээрээ онцлог болсон юм. Эдгээр хуралд тухай бүр ARIN-AP сүлжээний гишүүн болон ажиглагч улс орнууд, олон улсын байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгч оролцож, хөрөнгө буцаан авах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн.

АТГ-ын мөрдөгч уг хөтөлбөрт шалгарсан нь Монголын хууль сахиулах байгууллагын боловсон хүчин олон улсын түвшинд үнэлэгдэж байгаагийн нэг илрэл бөгөөд авлигатай тэмцэх, мөнгө угаах болон хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх чиглэлээр дэлхийн шилдэг туршлагыг эх орондоо нутагшуулах, гадаад улсын ижил чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал гэж тодорхойлж болох юм гэж АТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
Зэсийн олборлолт буурах хандлагатай байна
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална
Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Насанд хүрээгүй хүүхэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он