“Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг хянан үзэж, санал хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журам”, “Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд ажиллах нислэгийн хөдөлгөөний удирдагчдыг бэлтгэх сургалтад суралцагч сонгон шалгаруулах журам”, “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”, “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам” зэрэг эрх зүйн актуудыг хянан үзэж, холбогдох саналаа боловсруулж хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 5 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 120 хүнийг хамруулсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.