Сэтгэгдэл 0

Наймдугаар сарын 7, 8-нд ихэнх нутгаар халалт үргэлжилнэ.
Халуун өдрүүдэд хүмүүсийн гол, ус бараадах хөдөлгөөн эрс нэмэгддэг.
Иймд иргэд гол, мөрөн нуурын ойролцоо аялж амрахдаа сонор, сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна.
Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.