Сэтгэгдэл 0

2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн, Заамар сум/, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангай нурууны араас усжих Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул / Алтанбулаг сум/, Хараа /Дархан/, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Онон, Туул /Лүн сум/ гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.