Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол, Японы цэргийн инженерүүд хамтран цэргийн бааз барина

57 мин өмнө

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн инженерийн салбаруудын хамтарсан "Зам-2026" сургалт, дадлагын хоёрдугаар шат Монгол Улсад эхэллээ.

Сургалт, дадлагын нэгдүгээр шатны онолын сургалт Япон Улсад Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн Инженерийн сургуулийг түшиглэн 05 дугаар сард нэг сарын хугацаанд байгуулагдсан бол хоёрдугаар шатны дадлага Монгол Улсад 08 дугаар сарын 04-31-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

Сургалтын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын АУГ-ын инженерийн ахлах мэргэжилтэн хурандаа У.Буянжаргал болон Зэвсэгт хүчний 014, 311 дүгээр ангийн удирдлага болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Мурасе Рёосуке, Япон Улсын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Тайчи Хирано нарын албаныхан оролцсон юм.

Хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Зам” сургалт, дадлага 2014 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оныг хүртэл III шатны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 530 гаруй авто зам, гүүр хоолой, хэмжилтийн инженер техникийн алба хаагчдыг бэлтгэн, ур чадварыг нэмэгдүүлж, өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцож байгаа нь тус сургалтын бодит үр дүн болохыг онцлон тэмдэглэв.

Энэ жилийн “Зам” сургалт, дадлагын хувьд IV шатны хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд олон улсын жишиг шаардлагад нийцсэн НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулах гэж буйг цохон тэмдэглэлээ.

Мөн тэрээр хоёр улсын цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам” сургалтыг жил бүр зохион байгуулж явуулахад идэвх зүтгэл гаргаж байгаа Япон Улсын Засгийн газар болон Батлан хамгаалах яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална
УЕПГ: Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Ус ашиглагч 13 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, 6 зөрчлийн хэрэг нээжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Японы цэргийн инженерүүд хамтран цэргийн бааз барина
Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална
УЕПГ: Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Ус ашиглагч 13 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, 6 зөрчлийн хэрэг нээжээ
Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, гэр бүлийн хамт “Эх оронтойгоо танилцах” аялал хийж байна
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажил гүйцэтгэнэ
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь
Аутизмтай хүүхдүүдэд тохирсон үйлчилгээ, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр шаардлагатай байна
COP17 хурлын үеэр 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ
Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14.848 хүүхэд хамруулна
Сүүний үйлдвэрлэлийн метан хий ялгаруулалтыг бууруулах төслийн семинар боллоо
Монгол Улс COP17-г зохион байгуулснаар дэлхийн хэлэлцээг чиглүүлэх даргалагч орон болно
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он