Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ус ашиглагч 13 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, 6 зөрчлийн хэрэг нээжээ

1 цаг 3 минут

“Цэнгэг туул цэвэр орчин” сарын аяны хүрээнд БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газар, ЗГХА Усны газар, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газар хамтран урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Туул голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу ус ашиглагч ААНБ-уудад хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2026 оны долоодугаар сарын 27-ний өдрөөс эхлүүлэн 13 аж ахуйн нэгжийг эхний ээлжид хамруулжээ.

Үүнээс Монгол Улсын Усны тухай хуулийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан ус ашиглах дүгнэлт, 28.6 дах хэсэгт заасан ус ашиглах зөвшөөрөл, 28.11 дэх хэсэгт заасан гэрээнд хяналт тавьж 6 аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хяналт шалгалтаар илэрч байгаа нийтлэг зөрчилд ААНБ-ууд үйл ажиллагаа эхлэхээс өмнө ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ байгуулаагүй. Хаягдал усны дүгнэлт гэрээ зөвшөөрөлгүй. Олгосон гэрээ зөвшөөрлийн хугацаа дууссан боловч дахин дүгнэлт гаргуулаагүй, тоолуур, хэмжих хэрэгсэл дутуу, хаягдал усыг шинжилгээ хийлгээгүй гэх нийтлэг ус ашиглуулагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын хяналт, шалгалтын зорилго нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах, усны бохирдол, хог хаягдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг шуурхай арилгуулах, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээлэл өгөх, иргэд, аж ахуй нэгжээс ирсэн санал гомдлыг шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулахад оршино.

Холбоотой мэдээ

УЕПГ: Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, гэр бүлийн хамт “Эх оронтойгоо танилцах” аялал хийж байна
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УЕПГ: Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Ус ашиглагч 13 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, 6 зөрчлийн хэрэг нээжээ
Монгол Улсаас гадаад гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд, гэр бүлийн хамт “Эх оронтойгоо танилцах” аялал хийж байна
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Ард Аюушийн өргөн чөлөөнд өнгө хучилтын ажил гүйцэтгэнэ
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь
Аутизмтай хүүхдүүдэд тохирсон үйлчилгээ, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр шаардлагатай байна
COP17 хурлын үеэр 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ
Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14.848 хүүхэд хамруулна
Сүүний үйлдвэрлэлийн метан хий ялгаруулалтыг бууруулах төслийн семинар боллоо
Монгол Улс COP17-г зохион байгуулснаар дэлхийн хэлэлцээг чиглүүлэх даргалагч орон болно
COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
БНХАУ-ын "Чайна Газ" компанийн захирал Чан Лианийг хүлээн авч уулзав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он