Сэтгэгдэл 0

“Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд тойргийн гишүүдийн хамт Зүүн бүсийн гурван аймгийн сум, баг, алслагдсан нутгийн малчдаас санал авахад 4G сүлжээнд холбох асуудал хамгийн ихээр яригдаж, хэрэгжүүлэх дэд бүтцийн ажлуудын тэргүүлэх чиглэлээр эрэмбэлсэн.
Тиймээс энэ жил улсын төсвийн хөрөнгөөр Зүүн бүсийн 38 баг үүрэн холбооны сүлжээнд холбогдож байна.
Үүнд эрт эхлүүлж гацсан ажлууд ч багтаж буй юм.
Хэнтий аймгийн хувьд Биндэр, Баян-Адарга, Батноров, Дадал, Баян-Мөнх, Норовлин, Галшар, Дархан, Өмнөдэлгэр, Баян-Овоо, Мөрөн сумын 11 багт ажил эхэлж, ихэнх нь ашиглалтад ороод байна гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдэгдлээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.