Сэтгэгдэл 0

Энэ оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн Голден парк хотхоны гадаа залуус зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Мөн дээрх дуудлага, мэдээлэлтэй холбоотой “Согтуугаар автомашины цонх цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хоорондоо зодолдоод байна” гэх утга бүхий мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, холбогдогчдыг олж тогтоон саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.