Сэтгэгдэл 0
Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ

Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээр амжилттай хэрэгжиж, Эрчим хүчний сайдын А/187 дугаар тушаалаар салбарын нийт ажилтнуудын цалинг 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан ЦДҮС ТӨХК /2026.07.28/-ны өдрийн өргөтгөсөн шуурхай хурлаараа Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, гүйцэтгэх захирлын А/210 дугаар тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлснийг албан ёсоор танилцууллаа.
Үндсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр ажилтнуудын гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил нэмэгдэж байна гэж Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.