Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ

1 цаг 5 минут

Прокурорын байгууллагаас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”, “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэрэг”-ийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх,гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. 

Дээрх арга хэмжээний хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 62 хэрэг бүртгэгдэж, нийт 478 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 55 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хувьд, Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 27, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 19, Ой, хээрийн түймэр тавих” гэмт хэрэг 2, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 7 байна.

Мөн хугацаанд шүүхээс 65 хүнд холбогдох 24 хэргийг хянаж хэлэлцээд, 19 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 хүнд 2 жилийн хугацаагаар хорих ял, 44 хүнд торгох ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлж гаргуулах, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, эд зүйл, ашигласан зэвсэг, техник хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог онцлогтой.

Шүүхээс 63.2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 179 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4 тээврийн хэрэгслийн үнэ болох 62.7 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 3 хүнд нийт 120 ширхэг мод тарих, 6 хүнд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүхээс шийдвэрлэсэн зарим хэргийг тоймлон хүргэвэл,

Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутагт хууль бусаар ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан Д.Б нарын нэр бүхий 6 хүнийг "Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан" гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч;

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутгаас гэрийн тавилга хийх зорилгоор зөвшөөрлийн баримт бичигт заасан мод бэлтгэх арга, технологийг зөрчиж, 1.125 м3 хуурай хушин банз мод бэлтгэж, байгаль экологид 2,6 сая төгрөгийн хохирол учруулсан Б.Ө-г "Хууль бусаар мод бэлтгэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, 20 ширхэг мод тарьж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч;

Ховд аймгийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан Аргаль хонины түүхий эдийг худалдан авч хадгалсан Ө.Т-г “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан 44.4 сая төгрөгийн хохирлыг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 39.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгож;

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутгаас Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны Хар сүүлтийн түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйдсэн гэмт буруутайд тооцож, торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол болох 13,3 сая төгрөгийг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 14,4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ
“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэжээ
Улсын Онцгой Комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ
Агуулахад аммиак алдагдаж байсныг саармагжуулжээ
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо
Хот доторх эрэн хайх, аврах багийн үйл ажиллагааны баазтай танилцлаа
COP17-тай холбоотойгоор автомашиныг тэгш, сондгой улсын дугаараар зорчуулна
ХАА-н “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа туршилтаар эрдэнэшиш, шош тариалаад байна
Зөвшөөрөлгүйгээр ус ашиглан элс угааж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он