Сэтгэгдэл 0

Тавдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 12-20 дугаар хорооны өрхийн тариалан эрхлэгчдэдээ хороодоор дамжуулан ногооны үр олголоо. УИХ-ын 36 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд үе шаттай ажлууд зохион байгуулагддаг. Энэ удаа ХХААХҮЯ-наас 80%-ийн хөнгөлөлттэй үнээр олгож буй 8 нэр төрлийн 44,1 кг хүнсний ногооны үр худалдан авах зардлыг Засаг даргын А/178 дугаар захирамжаар шийдвэрлэн 180 гаруй өрхийн тариалан эрхлэгчдэд олгож, төмс хүнсний ногоо тариалах хялбаршуулсан зөвлөмж, гарын авлага материалаар хангалаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.