Сэтгэгдэл 0
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, татан гаргах ажлыг 2021-2026 онуудад амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг 2021-2026 онуудад амжилттай зохион байгууллаа.
Энэ хугацаанд “Сүхбаатар” хөлөг онгоц болон нийт 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 80 орчим тонн шатахуун, тос тосолгооны материалыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах,нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулаад байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.