Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Завхан аймгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу байна

2026/07/27

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын III тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээлэлтэй танилцлаа. 

Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан. Нийт нутгаар агаар, хөрсний температурын халалт ихсэж, ургамлын ургалт зогсонги байдалд орж, гарц муудах төлөвтэй байгааг энэ үеэр танилцуулсан юм. 

Мөн аймгийн удирдлагуудын зүгээс 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд  БНСУ-ын  “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт хэрэгжиж байгаа 25 мВ-ын Дулааны станцын ажил 2023 оноос эхэлж, 40 орчим хувийн гүйцэтгэлд хүрсэн ч үндсэн гүйцэтгэгч компани зээлийн санхүүжилт хүрэлцэхгүй шалтгаанаар төсөл бүхэлдээ царцжээ.

Иймд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх талаар тодорхой шийдвэр гаргах,  Завхан аймаг нь Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит “Могойн голын нүүрсний уурхай”-гаас хангадаг. Тус нүүрсний уурхай нь дотоодын зохион байгуулалтаас шалтгаалан хөрс хуулалтаа хийж чадахгүйд хүрчээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар чиглэл хүргүүлэх,  Арцсуурь боомт руу тавьж байгаа замын дараагийн ээлжийн багцыг шийдвэрлүүлэх, замын ажлыг эрчимжүүлэх. Зураг төсөл нь хийгдсэн Арц суурийн бүтээн байгуулалтын төсвийг ирэх оны төсөвт тусгуулах,  Хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд Зүүн аймгаас байгалийн хадлан бэлтгэхэд зориулж хадлан бэлтгэх газар олгож өгөх, аймгийн Алдархаан, Завханмандал, Тосонцэнгэл, Ургамал, Яруу, Цагаанчулуут сумын Засаг даргын тамгын газар, Асгат, Ургамал, Завханмандал, Цагаанчулуут сум болон аймгийн Эрүүл мэндийн төвд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд нэн шаардлагатай автомашиныг шийдвэрлэх, Эрчим хүчний хэвийн байдлыг хангахын тулд Ховд, Завхан аймгийг холбох 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, 0.4 кв-ын шугам тавигдаагүй сумдад шугамын шинэчлэл хийх,  аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг илэрхийллээ. 

Шадар сайдын зүгээс цаашид Засгийн газраас орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал үүнд хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг онцолж,  Төв, Зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж байгаа зах зээл, эдийн засагтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай газруудад туулах чадвар сайтай автомашиныг олгохоор шийдвэрлэлээ. 

 

Холбоотой мэдээ

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
Зэсийн олборлолт буурах хандлагатай байна
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална
Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Насанд хүрээгүй хүүхэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он