Сэтгэгдэл 0

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн “Хар горхи” гэдэг газар долоодугаар сарын 21-ний 16:10 цагт гарсан ойн түймрийг өнөөдөр (2026.07.22) 14:00 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраалаа.
Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид,Түшиг сумын мэргэжлийн ангийнхан оролцсон юм.
Урьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртсөн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.