Сэтгэгдэл 0

Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна.
Олон улсын нөхцөл байдал тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бид бодитоор үнэлж улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.