Улсын аварга шалгаруулах тэмцээнд 340 орчим алба хаагч ур чадвараа сорьж байна

Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтиийн ажиллагаа боллоо.
Гал унтраах техник спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр, хатуужлыг сорьдог онцлогтой.
Улсын аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээн бөгөөд баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.
Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын эрэгтэй 29, эмэгтэй 2 багийн 340 орчим алба хаагч оролцож байна. Гал унтраах техник спорт Монгол улсад 1956 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд (хуучнаар) ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид анх суурийг тавьсан түүхтэй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.