“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1995 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд тус тус зарлиг гарган Бурхан Халдун уулыг төрийн тахилгат хайрхнаар өргөмжилж, уулын тэнгэрийг тайх ёслолыг дөрвөн жил тутам үйлдэж байхаар тогтоосон байдаг.
урхан Халдун хайрхны тэнгэрийг тайх энэ удаагийн ёслолын арга хэмжээ Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Хамбын эрээн гэх газарт 2026 оны зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн элч төлөөлөгчид, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, хамгаалалт, зохицуулалтад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Санхүү, ар талын алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Төв болон Хэнтий аймгийн цагдаагийн газар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 163 алба хаагч, 22 тээврийн хэрэгсэлтэйгээр “Цагдаагийн түр хүрээ” байгуулан ажиллаж, 5500 гаруй иргэн оролцлоо.
Арга хэмжээний үеэр нийтийн хэв журам сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.