Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ах, эгч нарыгаа өмөөрөх хэдэн үг...

2024/05/14
Нийтлэлч Баабар анх 60, 70, 80 оныхон үхэж байж Монгол хөгжинө ухааны юм ярьсан.  Нийгэм шилжих хөдөлгөөн жаран жилдээ явагдаж, цэвэршиж, шинэ сайхан үе эхэлдэг ч гэсэн. Харин тэр нас заасан үхлийн тухай яриаг “Мол” Ганаа давтан “40-өөс дээш насныхан алга болж байж, нийгэм хөгжих юм шиг санагддаг гэж ярьснаар монголчууд нэг хэсэгтээ ах зах улсаа үзэн ядаж, үхээсэй гэж хараах шиг л болсон. Гэхдээ...

Өдгөө 40-өөс дээш насныхан бол чин үнэндээ жинхэнэ баатарлаг үеийнхэн юм. 2000 оноос хойшх хүүхдүүдийг “GenZ” гэж томъёолж, тэрүүгээрээ гангардаг, шалтагладаг уйланхайчуудын арми гарч ирсэн. Зовлон үзээгүйнх юм уу даа.

Социализм нурж, ардчилал сэвэлзсэн 90-ээд онд ид залуу явсан 60, 70-аад оныхон манай Монголын түүхэн дэх хамгийн өлсгөлөн үеийг нуруун дээрээ үүрч дүүрч гарсан нийгмийн гавьяат зүтгэлтнүүд юм. Атаман, овгорууд дэнхэлзсэн тэр үед гудамжинд өнгөтэй, өөдтэй хувцастай явахад ч хэцүү, захын нэг квадратны овгорт ганц шүгэлдүүлээд л нүцгэн таваргасаар харьдаг хатуу, хөтүү цаг байсан, байсан. Одооны жаалууд ч яах вэ дээ, гэгээн цагаан өдөр гудамжинд өмсөж яваа хувцсаа дээрэмдүүлэхийн зовлонгүй, Монголын нийгэм харьцангуй соёлжсон энэ цагт өссөн өлсгөлөнг ч мэдэхгүй юмнууд...

Харин өнөө ад үзэгдэж, “орк”-оороо дуудуулж буй хөөрхий ах, эгч нарын минь гавьяа их ээ, их! Наанадаж л урлагт хип хоп, реп бүжиг, техно хөгжмийг хөгжүүлж явсаныг нь бид мартахгүй. Тэрхүү суурин дээр ч өнөөгийн залуус шинэ, шинэ хөгжим, урлаг туурвиж яваа.  

Социализмын сүүлийн он жилүүдийн дурсамжийг агуулсан, зах зээлийн нийгмийн эхний он жилүүдийн хар бараан зүүдийг давж гарсан тэр хүмүүс бол 40-өөс 60 насныхан чинь шүү дээ. Тэд бол нэр нь үл тодорсон нийгмийн баатрууд.

Аав, ээж нь ажилгүй болж, архи ууж, гудамжинд гарсан тэр хар жилүүдэд ах, эгч нар нь дүү нараа асарч, халамжилж, тэжээж, хувцсалж, хайрлаж өсгөсөн их буянтнууд юм.

Зах зээлийн түйвээн дундуур амьдралаа ч, дүү нараа ч чирж явсаар сурч боловсрох цаг хугацаагаар хавчигдсан, амьдралын эрхээр хараал ерөөл хэлж дадах шаардлагатай ч тулгарсан. Магад одоо тэд хэл амтай, бүдүүлэг, соёлгүйгээрээ дуудуулж байж болох ч домогт 90 оныг нуруун дээрээ үүрээд л гараад ирсэн баатрууд юм шүү дээ! Тэднийгээ өмөөрч ийнхүү товчхон хэдэн үг хэлэв.

Холбоотой мэдээ

Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Л.Энх-Амгалан: Төрөлжсөн ахлах сургууль байгуулна
Боомтуудыг уртасгасан цагаар ажиллуулж, экспортыг дэмжинэ
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
Дэвшилтэт технологи бүхий органик бордооны үйлдвэр нээгдлээ
Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: 50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он