
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр/2026.06.19/ 12:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотод үүлэрхэг, ялимгүй хур тунадас орох төлөвтэй байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метрийн хурдтай салхилж, агаарын температур өдөртөө +4 хэм орчим дулаан байх аж. Харин 11:00 цагийн байдлаар нийслэлд агаарын температур +2 хэм, харьцангуй чийгшил 88 хувь, агаарын даралт 869 гПа байгааг мэдээллээ. Харин Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 10 хоногийн урьдчилсан төлөвөөр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Тодруулбал, зургаадугаар сарын 15-24-ний хооронд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр бороо орж, зарим үед дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Агаарын температур шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 27-32 хэм хүрч хална.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр хүрч салхилах бөгөөд борооны өмнө түр зуур ширүүсэхийг анхаарууллаа.
Мөн ойрын өдрүүдэд агаарын температур аажмаар нэмэгдэж, ирэх долоо хоногийн эхээр 13-21 хэм хүрч дулаарах төлөвтэй байна. Зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад манай орны ихэнх нутгаар зуны улирал хэвийн дулаан үргэлжлэх төлөвтэй байна. Иймд иргэд та бүхэн аянга цахилгаан, хүчтэй салхи болон аадар борооны үеэр гол усны ойролцоо амрах, аялал зугаалгаар явахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.