Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна

1 цаг 39 минут

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзаж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэл, хөтөлбөрөө танилцуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Хөдөө аж ахуйн чиглэлийн техник, мэргэжлийн боловсрол, сургалтын загвар төслийг Боловсролын яам, Азийн хөгжлийн банктай хамтран  2026-2031 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Сэлэнгэ, Зүүнхараа, Хөвсгөл политехник коллеж болон ХААИС-ийн Дархан хотын салбар сургуулийн сургалтын орчин, чадавхыг бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Мөн Боловсролын Ерөнхий газар, ХХААХҮЯ, ХААИС болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Төслийн хүрээнд гурван үндсэн томоохон үр дүн гарна гэдгийг Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл онцолов.

ХААИС-ийн дархан салбарын чадавхыг бэхжүүлнэ.

Сургалтын байр, дадлагын цехүүдийг барих, шинэчлэх, тоног төхөөрөмжөөр хангах

Дижитал, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй сургалтын орчин бүрдүүлэх

Ухаалаг хөдөө аж ахуй, өгөгдөл, ашиглалт, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх

Бүх суралцагчдад мэдээллийн технологийн үндсэн ур чадвар эзэмшүүлэх

Дан ганц барилга байгууламж барих бус эдгээр коллежийг бүс нутгийн хэмжээнд ур чадвар хөгжүүлэх төв болгох зорилт тавьсан гэдгийг онцолж байна. Ингэснээр ХААИС-ийн Дархан салбар нь инновац, хэрэглээний судалгаа, технологи дамжуулах төвийн үүрэг гүйцэтгэж, шинэ мэдлэгийг политехник коллежууд руу түгээх гүүр болох боломжтой гэж үзэж байна.

Мөн төслийн хоёр дахь томоохон үр дүн нь мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх

Үүнд

-Сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх

-Шинэ эрэлттэй мэргэжлүүдийг бий болгох

-Модульчлагдсан сургалтын хөтөлбөр боловсруулах

-Дижитал болон мэдээллийн технологийн ур чадварыг бүх хөтөлбөрт тусгах

-Гадаад хэлний сургалтыг нэмэгдүүлэх

-Багш нарын тасралтгүй хөгжлийг дэмжих

-Үйлдвэрлэл дээр суурилсан сургалт, дадлагыг өргөжүүлэх

-Хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдийг залууст сурталчлах зэрэг ажил хэрэгжинэ.

Одоогоор мэргэжлийн боловсролын багш нарт зориулсан тогтолцоотой хөгжлийн хөтөлбөр хангалтгүй байгаа тул үйлдвэрлэлийн байгууллагууд болон их сургуулиудтай хамтран ажиллах шаардлагатай байна.

Мөн гуравдугаарт удирдлага, мэдээллийн системийг сайжруулахад чиглэнэ.

Үүнд

-Мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн системийг шинэчлэх

-Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сантай холбох

-Төгсөгчдийн мөшгөх судалгааг тогтмолжуулах

-Аж ахуйн нэгжүүдэд зөвлөх үйлчилгээ, сургалт үзүүлэх

Коллежуудын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажил багтах юм.

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын орчныг сайжруулахаас гадна бусад бүхий л сургалтын байгууллагуудад шинэчлэл хийгдэж байгааг онцлон, энэ удаагийн төсөл нь боловсролын шинэчлэлийн гол тулгуур төслийн нэг гэдгийг онцолж, хурдан, үр дүнтэй хэрэгжин 2028 он гэхэд бодит үр дүнгээ өгсөн байна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Алтны баяжмал бүхий 610 кг чулуу тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Алтны баяжмал бүхий 610 кг чулуу тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Волгоградын академд "Алтан гадас" одон хүртээжээ
Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
"Хүүхдийн төлөө За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он