Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Волгоградын академд "Алтан гадас" одон хүртээжээ

1 цаг 43 минут

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Волгоградын академийн 60 жилийн ой тохиож буй юм байна. Үүнийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар зарлигаар тус сургуульд төрийн дээд “Алтан гадас” одон хүртээжээ. 

Одонг Волгоград хотноо болсон ойн баярын хурлын үеэр тус академийн захирал, цагдаагийн хурандаа В.М.Флоча-д Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Т.Төгсбилгүүн, Зөвлөх О.Бат нар гардуулсан байна.

Волгоградын академи (Волгоградская академия МВД России) нь цагдаа, мөрдөн байцаагч, криминалистикийн шинжээч бэлтгэдэг цэргийн сургууль юм. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар тус академид 16 сонсогч суралцаж байна.

БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны захиалгаар 1974 онд анхны монгол сонсогчид Волгоградын мөрдөн байцаагчийн дээд сургуульд суралцаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй алба хаагч бакалавр, магистр, адъюнктурын сургалтад хамрагджээ.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны Волгоградын академийн төгсөгчдөөс:

  • Монгол Улсын Гавьяат хуульч-5 /С.Дамдин, Д.Зүмбэрэллхам, Ц.Амгаланбаяр, Ч.Алтанхишиг, О.Пүрэвжав/,
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн-1 /цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар/,
  • Монгол Улсын генерал-1 /Бригадын генерал Ц.Амгаланбаяр/,
  • Монгол Улсын Ерөнхий прокурор-1 /М.Энх-Амгалан/,
  • Улсын дээд шүүхийн шүүгч-1 /Ба.Бат-Эрдэнэ/,
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашсан хүн-3,
  • Хууль зүйн шинжлэх ухааны доктор-2 /Ж.Болдбаатар, Д.Зүмбэрэллхам/,
  • Хууль зүйн доктор-9 /Бригадын генерал Ц.Амгаланбаяр, цагдаагийн хурандаа Бө.Бат-Эрдэнэ, Ба.Бат-Эрдэнэ, Т.Бямбаа, Б.Жаргалсайхан, Т.Нямдорж, Б.Цолмон, Ц.Гантулга, Л.Мөнхсайхан/,
  • Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн-1 /цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар/, хурандаа цолтон 65 тус тус төрөн гарсан байна.

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ

Холбоотой мэдээ

Алтны баяжмал бүхий 610 кг чулуу тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Алтны баяжмал бүхий 610 кг чулуу тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлжээ
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Азийн хөгжлийн банктай хамтран коллежуудыг ур чадварын төв болгон хөгжүүлэхийг зорьж байна
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Волгоградын академд "Алтан гадас" одон хүртээжээ
Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
"Хүүхдийн төлөө За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он