Сэтгэгдэл 0
Минутад 10.2 тонн ус соруулах хүчин чадалтай зөөврийн мотопомпыг бэлэн байдалд шилжүүлэн байршуулжээ

Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар үер, усны гамшгийн үед яаралтай хариу арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд 10.2 тонн ус соруулах хүчин чадал бүхий Sykes CP 150i загварын зөөврийн гурван ширхэг мотопомпыг худалдан авчээ.

Онцгой комиссын энэ сарын 16-ны өдрийн гуравдугаар албан даалгаврын хүрээнд дээрх мотопомпуудын бэлэн байдлыг шалгаж, нутаг дэвсгэрийг бүсчилэн дараах гурван байршилд шилжүүлэн байршуулсан байна.
Үүнд:
- Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Таван богд автомотив” ХХК-ийн Тоёота төв
- Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ гэсэн газар байршуулжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.