Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа

2 цаг 28 минут

Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, "Нийслэлийн хяналт шалгалтын газар"-аас барилга хүлээж авах комисс ажиллалаа.

“Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийг ХББОСЯ-ны захиалгаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь гурван давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттой зэрэг дэвшилтэт технологиудаар хийссэн.

Мөн хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг тусад нь шийдсэн. Бүх барилгуудад нарны гэрэл жигд хүртээмжтэй тусах тал дээр анхаарч төлөвлөсөн. Угаалгын машин байрлуулах угаалгын өрөөг тусад нь гаргаж өгсөн нь онцлог болжээ.

“Солонго 1.2” төслийн хүрээнд баригдаж буй 5.002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалагаруулалтыг 100 хувь цахимаар явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн албан ёсны веб хуудас болох www.tosk.gov.mn цахим хаягаар явагдана.

Холбоотой мэдээ

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
ЭХЭМҮТ-д олон улсын эмч нарын баг ажиллаж, хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээг цогц үзүүллээ
Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
ЭХЭМҮТ-д олон улсын эмч нарын баг ажиллаж, хүүхдийн мэдрэлийн тусламж үйлчилгээг цогц үзүүллээ
Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Даатгуулагч өөрөө тэтгэврээ бодох тооцоолуурыг хэрэглээнд нэвтрүүлнэ
Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Өчигдөр улаанбурхан өвчнөөр нэг хүн энджээ
Өмнөговь аймаг уурхайн 1000 ажилтныг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
“Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026” зохион байгуулагдлаа
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 гаруй иргэн оролцож байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он