Сэтгэгдэл 0

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна.
Тухайн жолоочийн согтолтын зэрэг 1.38 байжээ. Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.