Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 200 гаруй төрийн албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зохион байгуулж байна

2026/06/12
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгарч буй нийтлэг асуудал, зөрчил, төрийн бүтээмж, процессын дахин инженерчлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ болон эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой уулзалтыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулж байна.
 
Уулзалтад Хөвсгөл, Орхон, Булган аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, хяналт-шинжилгээ, үнэлгээ, стратеги төлөвлөлт, эрсдэлийн удирдлага хариуцсан 200 гаруй төрийн албан хаагч оролцож байна.
 
Арга хэмжээг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар “Засгийн газар дахь хяналтын тогтолцоо” сэдвээр мэдээлэл хийж, төрийн байгууллагуудын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын хариуцлага, үр нөлөө, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.
 
Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар оролцогчдод хандан үг хэлж, орон нутгийн төрийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй, хүртээмжтэй хүргэхэд хамтын оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.
 
Үдээс хойш Хөвсгөл, Орхон, Булган аймгийн төрийн байгууллагын төлөөлөлтэй тусгайлсан уулзалтууд зохион байгуулж, аймаг тус бүрийн онцлог нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хяналт-шинжилгээ, үнэлгээ, стратеги төлөвлөлт болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө
Завхан аймгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу байна
Дэлхийн банктай дижитал хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс нян илэрчээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
Шүлхий өвчнөөс сэргийлэх О, SAT-1 хэвшлийн вакцинаар нэмэлт дархлаажуулалт эхлүүллээ
Уулын замд ноцтой осол гарчээ
Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо
ОБЕГ: 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа
УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэв
М.Баярмагнай: COP17-ын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он