Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана

1 цаг 32 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзлаа.

Өнөөдрийн уулзалтад хувийн хэвшлийн 80  гаруй төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь төвлөрч, нийслэл ДНБ-ий 70 хувийг дангаар бүрдүүлж байна.

Тиймээс бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдийн асуудлыг сонсож, санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар боллоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эдийн засаг, геополитик тогтворгүй байгаа энэ цаг үед хувийн хэвшилд түрээс, ажиллах хүчний зардал, хэрэглэгчийн худалдан авах чадвар буурсан зэргээс үүдсэн тулгамдсан асуудал олон байна. Мөн төрийн үйлчилгээний хүнд суртал олон жил ужгирлаа. Хувийн хэвшлийн хийж чадах бизнестэй хот өрсөлдөхгүй. Харин эсрэгээрээ бизнес эрхлэгчдэд шударгаар өрсөлдөх боломж, хурдтай, ил тод, стрессгүй төрийн үйлчилгээ, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Нийслэл төсөл, хөтөлбөрүүдийн явцыг ил тод, нээлттэй мэдээлдэг шинэ платформыг хөгжүүлж байна. Нийслэл 2026 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласан. Бизнес эрхлэхэд хүнд суртал, дарамт шахалтыг аль болох хална. Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байна. Хотын бүх асуудлыг дан төсвөөр шийдэх боломжгүй. Эрчим хүч, дулаан, хог, ус, тээвэр, хүнсний хангамж, нийтийн үйлчилгээ зэрэг олон салбарт хувийн хэвшилтэй хамтран ажиллахад нээлттэй. Нийслэл Засгийн газартай уялдаатай ажиллаж, есөн бүлгийн 84 нэр төрлийн үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, нэгдсэн цахимд системд холбоод байна. Бизнесийг дэмжихэд олон талт хамтын ажиллагааг чухалчилна” гэдгийг онцоллоо.

Аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр “Авто замын түгжрэл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, аж ахуйн нэгжийн тээврийн зардал өсдөг. Хоол хүнсээр үйлчилж буй газруудын ариутгал, стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах системтэй болох шаардлагатай байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хаанаас шийдэх нь тодорхойгүй, нийслэл, дүүргээс хувийн хэвшлийн авдаг үйлчилгээнүүд хүнд сурталтай, нийслэлээс хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг ил тод болгох зэрэг асуудлыг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид түгээмэл хэлдэг” гэв.

Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын тал дээр дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм, стандартыг мөрдөж, хот төлөвлөлтийг анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид хүндээ ээлтэй, хүртээмжтэй, ногоон байгууламжтай, амьжиргааны өртөгт нийцсэн, амьдралын чанарт тулгуурласан, ухаалаг хотын хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Шинэ үеийн Улаанбаатарыг бий болгоход бизнес эрхлэгч, ажил олгогчид, татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн "Pipe China" компанийн үйл ажиллагаатай танилцлаа
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн "Pipe China" компанийн үйл ажиллагаатай танилцлаа
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна
Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна
Ноолуурын экспорт өмнөх оны мөн үеэс өсжээ
Нийслэлийн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд НИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
"Талуудын оролцоонд тулгуурлан бэлчээрийн засаглалыг шинэчлэх нь" сэдэвт уулзалт эхэллээ
Монгол, Солонгосын стратегийн зөвлөлдөх уулзалт болов
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа
Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Наландын их сургууль, Гандантэгчэнлин хийд хамтран ажиллана
БЗД-ийн 43-р хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он