“Ногоон орон сууц” төслийн хүрээнд бодлого, стандарт шинэчлэлийн хэлэлцүүлэг боллоо

Улаанбаатар хотын “Ногоон орон сууц” төслийн хүрээнд ногоон орон сууцны бодлого, барилгын дүрэм, материалын стандартын шинэчлэл болон EDGE хэрэглэгчийн гарын авлагын орчуулгын төслийн хэлэлцүүлэг, уулзалт боллоо.
Энэ үеэр ногоон орон сууцны төлөвлөлт, EDGE хэрэглэгчийн гарын авлагын монгол орчуулга болон барилгын материалын стандартын төслүүдийг танилцууллаа. Мөн тус төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар оролцогчид санал солилцож, мэргэжлийн зөвлөмжүүдийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлов.
Хэлэлцүүлэгт холбогдох яамд, нийслэлийн удирдлагууд, хэрэгжүүлэгч агентлагууд, мэргэжлийн холбоод, инженер, архитекторууд, судалгааны байгууллагууд болон олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын нийт 76 төлөөлөл оролцлоо.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.