
Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, лого, албан ёсны өнгө төрхийг хууль бусаар ашиглан “урамшуулал зарлалаа”, “хэрэглэгчийн судалгаа авч байна”, “санал асуулгад оролцоод мөнгөн шагнал аваарай” гэх мэт хуурамч зар, мэдээллийг цахим орчинд байршуулж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байна.
Ийм төрлийн зар, мэдээлэлд хандан иргэдээс банкны дансны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, цахим банкны эрх зэрэг хувийн мэдээллийг авахыг оролдож байгаа тул иргэд та бүхэн сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тодруулбал, үл таних холбоос (link) дээр дарах, хувийн мэдээллээ бусдад дамжуулах, баталгаажуулах код хэлэх зэрэг үйлдэл хийхгүй байх, мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн банкны албан ёсны цахим хуудас, аппликэйшн болон лавлах утсаар нягталж хэвших шаардлагатай байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.