Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байна

1 цаг 10 минут

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр зургаадугаар сарын 07-ныг Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр болгон зарлаж, 2019 оноос тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн юм. Энэ жил Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг “Асуудлаас шийдэлд-Хаана ч аюулгүй хүнс” уриан дор тэмдэглэнэ. 

Энэхүү өдрийг угтан ХХААХҮЯ болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Асуудлаас шийдэлд-Хаана ч аюулгүй хүнс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Хуралд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид, төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төлөөлөл оролцож байна. Хурлыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо нар үг хэллээ. 

Энэ жилийн Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн арга хэмжээний онцлох чиглэлээр нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг сонгосон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус салбарт эрсдэлд суурилсан хяналт, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах, GHP, GMP, НАССР тогтолцооны хэрэгжилтийг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, лабораторийн шинжилгээ болон эрсдэлийн үнэлгээнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих чиглэлээр үе шаттай ажиллаж байгаа гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дурдав.

Мөн тэрбээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байна. Хүүхэд, ахмад настан, өвчтөн зэрэг эрсдэл өндөртэй бүлгийг аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг хэмээн онцоллоо.

НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяо Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын засаглал болон чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газар хийгээд үндэсний үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний хүрээлэн, хөгжлийн түнш, хувийн  хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн кодексын стандартууд, бичил биетний тэсвэржилтийн үнэлгээ зэрэг нь хүнсний аюулгүй байдлыг хангах ажлын ахиц дэвшлийг хангах бодит суурь болж байна гэлээ.  

ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Батшагай “Хүнсний аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, цаашдын чиглэл”, НҮБ-ын ХХААБ-ын төслийн зохицуулагч Д.Батчулуун “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал, түүний хэрэгжилт, үр дүн, ХАБҮЛЛ-ийн Микробиологийн лабораторийн эрхлэгч Д.Лхамсүрэн “Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал”, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны гэдэсний халдварын тасгийн тархвар судлаач Р.Амгалан “Хүнсээр дамжих халдварт өвчний тандалт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн “Монгол Улсын хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал”, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал VI судалгааны үр дүн, Хүнсний сав, баглаа боодлын орчин үеийн шийдэл, инноваци, Хүнсний чанар, аюулгүй байдалд сав, суулганы хэрэглээний нөлөө, Хүнсний үйлдвэрлэлийн хог хаягдлын менежмент, ангилан ялгалтын ач холбогдол, Хоол үйлдвэрлэлийн технологийн дэвшил, орчин үеийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх шаардлагатай гэв
Дүүргүүдэд камержуулалт, олон нийтийн хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх шаардлагатай гэв
Дүүргүүдэд камержуулалт, олон нийтийн хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ
Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг найм дахь жилдээ тэмдэглэж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ
АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Байгалийн ухааны сургалтыг бага боловсролд сурталчлан таниулах хэрэгтэй
"Алтан хайч-2026" улсын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг камерын тусламжтайгаар илрүүлж байна
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ
Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул сэрэмжлүүлж байна
Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он