Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган” Төрийн ордонд зохион байгуулагдаж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.
Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монголын Уламжлалт эмнэлэг, "Манба Дацан" төвийн тэггүүн, Хамба лам "Оточ манрамба" их сургуулийн ректор Д.Нацагдорж болон салбарын эрдэмтэн, судлаачид, эмч мэргэжилтнүүд оролцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ Монголын уламжлалт анагаах ухаан нь монголчуудын олон зууны турш хуримтлуулсан мэдлэг, туршлага, хүн ба байгалийн зохицлыг эрхэмлэсэн үнэт өв болохыг онцолж, энэхүү өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан судалгаатай уялдуулан хөгжүүлэх нь өнөөгийн чухал зорилт гэдгийг тэмдэглэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.