Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар шуурхай хурлыг цахимаар зохион байгууллаа

58 мин өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” №10 албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбарын сайд нар, бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл өглөө.
Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас дараах УРИАЛГА–ШААРДЛАГЫГ гаргаж байна.
УРИАЛГА – ШААРДЛАГА
Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдэл нь зөвхөн нэг гэр бүл, нэг байгууллагын асуудал бус, үндэстний ирээдүй, нийгмийн хариуцлагын хамгийн чухал асуудлын нэг билээ. 
Харамсалтай нь бид осол, эрсдэл, хайхрамжгүй байдал, хариуцлагагүй хандлагаасаа болоод нялх балчир үр хүүхдүүдийнхээ амь насыг алдаж, нөхөж баршгүй гарз хохирол амссаар байна. Нэгэнт болсон хойно нь харамсаж, эмгэнэх бус урьдчилан сэргийлж, эрсдэлийг арилгаж, хүүхэд бүрийг хамгаалах нь өнөөдрийн нэн тэргүүний үүрэг байх ёстой.
Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ хамгаалах нь хамгийн чухал үүрэг бөгөөд тэдэнд аюулгүй орчин бүрдүүлэх нь төр, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм.
Улс орон даяар “Хүүхдийн аюулгүй орчны үзлэг”-ийг өрнүүлж, дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийг УРИАЛЖ, бас ШААРДАЖ байна.
Эцэг эх, асран хамгаалагчдад:
-Гэр, хашаа, орц, автомашин болон хүүхдийн зорчдог орчин бүрд аюулгүй байдлын үзлэг хийе.
-Хүүхдээ хэзээ ч хараа хяналтгүй орхихгүй байя.
-Хүүхдэдээ эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө хамгаалах чадварыг зааж сургая.  
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд:
-Үйлчилгээний газрууд болон ажлын байрандаа хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдсэн эсэхийг нягтлан шалгая.
-Илэрсэн эрсдэлийг нэн даруй засаж арилган, үр дүнгээ олон нийтэд тайлагная.
-Барилга байгууламж, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн бүс, үйлчилгээний газар зэрэг хүүхэд зорчдог, тоглодог, үйлчлүүлдэг бүхий л орчныг хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй, аюулгүй байлгая.
Бүх түвшний Засаг дарга нар, Хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудад:
-Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо бүрд “Хүүхдийн аюулгүй орчны үзлэг”-ийг маргаашийн дотор зохион байгуулж, иргэд, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог бүрэн  хангая.
-Илэрсэн эрсдэл, зөрчил, аюултай нөхцөл байдлыг бүртгэж, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шуурхай арилгаж, үр дүнг олон нийтэд нээлттэй тайлагная.
-Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг нэг удаагийн арга хэмжээ бус, тогтмол хяналт-шинжилгээ, бодит үр дүн бүхий тогтолцоотой, сар бүрийн сүүлийн өдөр тогтмол хийдэг үндэсний хэмжээний ажил болгон хэвшүүлье.
-Хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хариуцлагатай, үр дүнтэй манлайлал үзүүлье.
Нийт иргэдэд:
-Хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй орчин, нөхцөл байдлыг анзаарсан даруйдаа холбогдох газарт нь мэдээлж, шаардах замаар иргэний үүрэг, хариуцлагаа биелүүлж, оролцоогоо нэмэгдүүлье.
-”Миний хүүхэд биш” гэсэн хайхрамжгүй хандлагаас татгалзаж, “Монголын үр сад-Бидний хүүхдүүд” гэсэн хамтын ухамсрыг төлөвшүүлье.

Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй. Энэхүү эрхийг хангахын төлөө төр, байгууллага, иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан, хамтдаа нэгдэхийг уриалж байна.
Хүүхэд бүрийн аюулгүй байдлын төлөө -Өнөөдрөөс, хүн бүр
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар шуурхай хурлыг цахимаар зохион байгууллаа
Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлжээ
Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аан-үүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна
Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна
Уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн 6 чиглэлд өөрчлөлт орно
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
АТГ: 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он