“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Тодруулбал, төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барихаас 93 блок орон сууц нь есөн давхар, 20 блок орон сууц нь 12 давхар байх юм. Өнөөдрийн байдлаар “Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүлээд байна.
Барилгын ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд тус бүр дараах блок барилгуудыг хариуцан ажиллаж байна.
Үүнд
-“Моринсувд” ХХК – 9 давхар, 71 айлын 12 блок барилга
-“Нутгийн буян групп” ХХК – 9 давхар, 71 айлын 14 блок барилга
-“Монкон констракшн” ХХК – 9 давхар, 71 айлын 16 блок барилга
-“Професионалстрой” ХХК – 9 давхар, 71 айлын 6 блок барилга, мөн 12 давхар, 71 айлын 8 блок барилгын угсралтыг тус тус гүйцэтгэж байна.
Түүнчлэн төслийн талбайд нийт 2067 хүн, 102 машин механизм, техниктэй ажиллаж байна. “Сэлбэ 20 минутын хот” төсөл ашиглалтад орсноор иргэд ажил, сургууль, үйлчилгээний төвүүдэд 20 минутын дотор хүрэх боломжтой, авто замын түгжрэлгүй шинэ хотын орчин бүрдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.