Сэтгэгдэл 0
Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Хөрсний байдал нягт ихтэй, шаварлаг, зарим газраа хайргатай усархаг байна. Ослын голомтод ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн Цагдаагийн газар, холбогдох байгууллагын нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.