
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний үндэсний цогц платформ “Job center” төв Өмнөговь аймаг байгуулагдлаа.
2026 оны тавдугаар сарын 25-ны өдөр иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүртээмжтэй хүргэх зорилготой “Job center” төвийг шинээр байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан оролцож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар онцлон мэдээлэл өглөө.
Тус төв нь ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх, ажлын байрны мэдээлэл хүргэх, ажил олгогч байгууллагуудтай холбох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэн ажиллана гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.