Сэтгэгдэл 0
Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг илрүүлжээ

Огт төрөөгүй хүүхдэд хуурамч төрсний гэрчилгээ гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч байсан хэрэг илэрчээ. Тодруулбал, “Б” гэгч этгээд нь ойрын хамаарал бүхий эмэгтэйн хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчилгээ гаргуулсан байна.
Улмаар тухайн “хийсвэр" хүүхдийн нэр дээр олгогддог хүүхдийн мөнгийг сар бүр бэлнээр болон арилжааны банкны дансаар дамжуулан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд “Б” этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шалгаж байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.