Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

47 мин өмнө

Сэлбэ дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлж, иргэдийг эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн төрийн болон нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой 8575 өрхийн цогцолбор хорооллыг бий болгоно. Төсөлд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц баригдаж байгаагаас 100 блокийн барилга угсралтын ажлыг эхлээд байна.

Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж байгаа юм. Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй байна. 

Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэл 65 хувьд хүрэхээр зорин ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.

Мөн  Баянхошуу орон сууцжуулах төслийн дараагийн ээлжийн 150 айлын орон сууцны барилгын ажил 86 хувьтай байна. Баянхошуу дэд төвд 462 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг 100 хувь ашиглалтад оруулж, нийслэлийн Орон сууцны корпорацад хүлээлгэн өгсөн. Харин дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 86 хувьтай, 76 айлын хоёр блок 58 хувьтай, 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай үргэлжилж байна. Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой. 37 ам метр хоёр өрөө, 54 ам метр гурван өрөөний сонголттой.

Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувь бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Гурван төрлийн хүлэмжтэй, оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлээд эргүүлэн суултуурт хэрэглэдэг. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг, ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлог орон сууц юм. 

Шархад дэд төвийн эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувийн гүйцэтгэлтэй, 338 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.

Ханын материал орон сууцжуулах төслийн ажлын зураг төсөл 95 хувьтай байна
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн.
Ханын материал орон сууцжуулах төсөл нь нийт 20.7 га талбай бүхий 3000 айлын орон сууцаас бүрдэнэ. Нийт 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн.

Төслийн эх загвар зураг эцэслэн батлагдсан, ажлын зураг төсөл 95 хувьтай байна. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатанд 2025-2027 онд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 2027-2029 онд үлдсэн 1200 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Тус орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, гэр хороололд хүлэмжийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцны барилга байгууламж барих, хувийн хэвшилд урт хугацааны санхүүжилт олгож ногоон зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Сэргэлэн дэд станц 95 хувь, Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай байна.

Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болох юм.

Хүннү дэд төвийн бүтээн байгуулалтын суурь ажил болох цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэх хүрээнд 220/110 КВт-ын хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажлыг хэрэгжүүлж, бүтээн байгуулалт 95 хувьтай байна. Мөн Хүннү дэд станцын бүтээн байгуулалт 84 хувьтай хэрэгжиж буй бөгөөд энэ онд дуусгахаар төлөвлөсөн.

Үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажлыг эхлүүлсэн. Нийт ажил 82 хувьтайгаас гадна тус хотод 127,4 км автоз ам барихаар төлөвлөснөөс авто замын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна. Төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай байгаа юм. 

Холбоотой мэдээ

Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлах байршлууд
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулна
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлах байршлууд
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулна
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар тавдугаар сарын 23-ны 06:00-19:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийг Монголд анх удаа зохион байгуулна
Бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа
Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он