Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 18 минут

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,841 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,639 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 745 хэрэг шинээр нээж, 346 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 144, Өмчлөх эрхийн эсрэг 82, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих 68, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Авлигын 4, бусад төрлийн гэмт хэрэг 5 байна.

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал

- М.Т нь ... дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийнхээ өмнөөс газар эзэмших хүсэлт гаргаж, газар эзэмших эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлд танилцуулж, улмаар 2020, 2021 онуудад дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 629-699 м.кв бүхий гурван газрыг нэр дээр нь олгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ё.Б нь “У...” политехник коллежийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалтын комиссын комиссын бусад гишүүдэд нөлөөлж, тэргүүн ээлжид томилогдох хүнийг томилолгүйгээр 2025.12.15-ны өдөр Б/71 дугаартай тушаалаар багшийн түр орон тоонд ажиллаж байсан Б.С -г үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, хахууль өгсөн Б.С-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- “Т...” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, шахмал түлшний барьцалдуулагч эдийг шинжлэх аргачлалыг нутагшуулах, туршилт хийх зорилгоор химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"- д багтсан натрийн гидроксид, цууны хүчил, натрийн фторид, мөнгөний нитрит, иод, фенол, хүхрийн хүчил, азотын хүчил, давсны хүчил зэрэг нийт 9 нэр төрлийн бодисыг “Г...” ХХК-аас 2024 оны 8 дугаар сард хууль бусаар авч, хадгалсан, “Г...” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөө дээрх нэр төрлийг бодисуудыг худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дүгээр зүйлийн 1,3 дэх хэсэг (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- “М...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Т нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны татварын тайлант хугацаанд, үйл ажиллагаа явуулдаггүй “С...” ХХК-иас 6 ширхэг падаанаар 909 сая төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилт хийн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90,9 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.М, Б.Д, А.Л нар нь бүлэглэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Л...” нэртэй саун, массажны газар үйл ажиллагаа явуулахдаа 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүдийн санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан “тусгай үйлчилгээ” үзүүлэх нэрээр бусадтай бэлгийн харилцаанд оруулж биеийг нь үнэлүүлсэн, тэднийг бусадтай бэлгийн харилцаанд оруулж, бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан, мөн дээрх хугацаанд 18 насанд хүрээгүй хүүхдийн ар гэрийн хараа хяналт сул, орлогын эх үүсвэргүй санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан бусдад биеийг нь үнэлүүлж, ашиг олж, хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх (Хүн худалдаалах) заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар

- Т.Д нь нь 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, биедээ болон орон сууцанд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ц.А нь 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, метамфетаминий агууламжтай, мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- С.Б нь 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамин мөн конвенцын IV жагсаалтад багтсан, фентермин зэрэг бодисын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2026 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Н.Е нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Danomed" гэх бичиглэлтэй, 74 ширхэгтэй эм болон нэр хаяггүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 500 мянган төгрөгөөр бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Э.О нь зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, "G" болон ханз үсгэн шошготой, шар өнгийн эмийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ДЭМБ: Эбола вирусийн дэгдэлтийг Олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа
ЭТТ: 64 мянган тонн нүүрс арилжлаа
ИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ
“Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа
Азийн шилдэг олон улсын цолтой шатарчид Улаанбаатарт чуулна
Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав
Халуун ус хязгаарлана
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээ
АТГ: Хяналт шалгалтаар илрүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
Уул уурхайн мэргэжлээ ургуулдаг ажлаар сольж, говьд алим тариалж эхэлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он