Сэтгэгдэл 0

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Говийн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалтад оролцох үеэрээ “Мандалговийн алим” хэмээн олонд танигдсан алимны аж ахуйн талбайгаар оров. Төрийн албан хаагч хашаандаа тарьж туршсан алимны мод үр жимсээ өгч эхэлсэн нь энэхүү аж ахуйг байгуулах, говьд алим их хэмжээгээр тарьж ургуулах сэдэл, санааг өгсөн байна.
Алимны аж ахуйг үүсгэн байгуулагч П.Очирбат ийнхүү геологи, уул уурхайн мэргэжлээ агрономичоор сольжээ. Тэрбээр уйгагүй судалгаа, туршилт хийсний үндсэн дээр Ховдын Булганаас, мөн ОХУ-ын Буриадаас алимны үр, суулгац авчирч Мандалговьдоо нутагшуулан ургуулж байгаа юм байна. Одоогоор нийт 2000 алимны мод тарьж ургуулсан бөгөөд үр жимсийг нь хүртэж эхэлжээ.
Говьд алимны мод тарьж, ургуулахад ямар хүндрэл гарч байгааг сайд Ц.Идэрбат түүнээс асуухад, “Алим дулаан, нөмөртэй газар сайн ургадаг. Мэдээж усалгаа хэрэгтэй. Үүнийг шийдэж дуслын усалгааны системтэй болгосон. Мөн говийн ус хатуулагтай тул алим услах усаа шүүн зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулсан. Харин говийн салхи нялх моддод нэлээд халгаатай. Гэхдээ стандартын дагуу өндөр хашаа барьсан нь тодорхой хэмжээгээр нөмөр нөөлөг болдог. Цаашид салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаар мод тарьж байгаа” гэлээ.
П.Очирбат гэр бүлийн бизнес эрхэлж, кофе шоп ажиллуулж эхлэхдээ ЖДҮХС-гаас зээл авч байжээ. Дараа нь алимны аж ахуй байгуулахдаа ЖДҮХС-гаас хоёр дахь зээлээ авсан гэнэ. Зээлийн эргэн төлөлтөө сар, улирал бүр хийхэд хүндрэл гардаг. Тиймээс намар ургацаа хурааж, борлуулалт хийсний дараа бөөнд нь төлөх нөхцөлийг зээлийн гэрээнд тусгаж өгвөл сайн байна гэдэг хүсэлтийг тэрбээр тавьж байв.
Нэг алимны мод 80 гаруй насалдаг. Жилдээ нэг модноос 30-35 кг алим хураан авах боломжтой. П.Очирбатын хувьд усалгааны системээ ашиглан алимны мод хоорондын зайд шар тарвас тарьж туршихаас эхлээд аж ахуйнхаа ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Одоогоор манай улс алимны хэрэгцээнийхээ дөнгөж 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 90 хувийг нь импортоор авдаг. Монгол оронд алим тариалж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортлох бүрэн боломжтой гэдгийг тэрбээр хэлж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.