Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

1 цаг 12 минут

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 982 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 955 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэг хийн, 1 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 7 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас газар болон мөнгө хахуульд авсан, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан тушаалтанд хахууль өгсөн, мэргэжлийн бус иргэнийг ажилд томилсны улмаас байгууллагад хохирол учруулсан, өөртөө 20,0 сая төгрөгийн цалин илүү бодож олгосон, хандив дэмжлэгийн мөнгөнөөс өөртөө шилжүүлэн авсан, ажилтанд үндэслэлгүй олгосон цалинг өөртөө буцаан авсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд арга хэмжээ авалгүй давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо хуралдаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан Э.Г нь барилга байгууламж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлын явцад тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээний нөхцөл хангагдаагүй байхад 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
АТГ: Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Монгол Улсад энэ сарын 6-ны байдлаар 222,642 жуулчин иржээ
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
"УИХ-ын зарим гишүүд орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл үндэслэлгүй худал гэв
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
ГИХГ: Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргав
Тавдугаар сарын 18-наас халуун ус хязгаарлах байршлууд
Ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлүүд өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
БНЭУ-тай жижиг, дунд үйлдвэр, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулна
Улсын хэмжээнд 15 099 сувилагч ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он