Сэтгэгдэл 0

Улсын хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Үүнээс өнгөрөгч 7 хоногт Дорнод аймагт 2, Хөвсгөл аймагт 1, Хэнтий аймагт 1, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 2, Өвөрхангай аймагт 1 буюу нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраалаа.
Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.