Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

1 цаг 12 минут

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.

  • Б.А нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “дроп” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

  • Д.Б нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан" хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Д.Б-г гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

  • Г.Ч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2026 оны 2 дугаар сарын 03-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, шавар гэх нэршилтэй... грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Ч-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

  • Н.Х нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, ... грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Н.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

  • Г.Д нь 2025 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, ... мл шингэн бодис, мөн ... грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж хадгалсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ

Хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд зөрчил гаргасан 20 гаруй иргэнд 2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
Эрчим хүчний бодлогын зөвлөл байгууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд зөрчил гаргасан 20 гаруй иргэнд 2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
Эрчим хүчний бодлогын зөвлөл байгууллаа
Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс арвижлаа
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл ашиглалтад орсноор хогийн цэгт булшлах хаягдлын хэмжээ 5-8 хувь буурна
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Жирэмсэн эмэгтэй болон 4 настай охиныг хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна
Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван гүүрэн гарц барина

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он