Сэтгэгдэл 0

Замын-Үүд дэх гаалийн газрын импортын дөрвөн гаалийн хяналтын бүсэд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 338 тээврийн хэрэгсэл орж ирж, 344 бараа тээврийн хэрэгслийн бүрдүүлэлт хийгдэж эзэнд нь олгосон байна. Өнөөдрийн байдлаар нийт 543 тээврийн хэрэгсэл гаалийн хяналтад байна. Үүнээс 3-аас дээш хоносон 48 тээврийн хэрэгсэл байна.
Мөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлэн, 48,4 сая төгрөг нөхөн төлүүлэн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.