Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

2 цаг 17 минут

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг  ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллагаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан хэргээр 2025 онд 347 хүнд холбогдох 225 хэрэгт, 2026 оны 1 дүгээр улиралд 70 хүнд холбогдох 51 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.

  • С.Х, П.Х нар нь бүлэглэн, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн “Цайз” зах орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетаминийн агууламжтай, бодисыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Х-д 2 жил, 6 сарын хугацаагаар, С.Х-д 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
  • Г.М нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө ... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх  зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж, хадгалж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 21,3 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн; 
  • А.Ц нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
  •  У.И нь 2025 оны 7 дугаар сарын эхээр ... аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан,  тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх буюу худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл өөрийн амьдарч буй гэртээ хадгалсан хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
  • З.Э нь 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, олсны төрлийн ургамлыг өөртөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 2 дугаар сарын 06 өдрийн 00 цаг 28 минут хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, “У...” зочид буудлын өрөөнд хадгалсан, уг хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлж 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн ачаанд хадгалж, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт шүүхээс тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, боловсруулсан, илгээсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан, орон байраар хангасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалттай.

Хар тамхи (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис) нь олон нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ

Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна
"Саньяа-2026": Гандболчид тэмцээнээ эхлүүллээ
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Л.Энх-Амгалан: Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулан авна
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
"Саньяа-2026": Гандболчид тэмцээнээ эхлүүллээ
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Халиун бугын эврийг тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлж саатуулжээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
"Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвраас зайлс хийсэн 8 зөрчил илрүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он